АН-ЫН БҮЛЭГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг 100 хувь дэмжлээ

Х.Батсайхан
6 цаг 53 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 100% дэмжлээ.

Хуулийн төсөл үндсэн гурван зүйлтэй бөгөөд дараах асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ. 

Үүнд: 

-Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэйИргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөражиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

-Ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

-Ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тухайн үед мөрдөж байгаасарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, хязгаарлах зэрэг хамаарна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна