Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болгоно гэв үү

С.Гандэлгэр
2025/06/24

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаж, зарим байнгын хорооны дарга болон бүлгийн даргын суудал эзгүйрсэн юм. Улмаар өчигдөр /2025.06.23/ МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаараа Ж.Бат-Эрдэнийг сонгосон юм. Түүний хувьд УИХ-д гурван удаа сонгогдсон, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд бүлгийн даргаар сонгогдсон учраас тус албан тушаал эзгүйрч буй. 

Харин түүний оронд Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болгох асуудал яригдаж байгаа гэнэ. УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон гишүүдээс сайд болоогүй, байнгын хорооны дарга болоогүй цөөн хэдэн гишүүдийн нэг бол Ц.Сандаг-Очир. 

Мэдээж сайдын суудлаас буусан Л.Энх-Амгалан болон Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, Б.Энхбаяр нарын нэрс дурдагдах ч Ц.Сандаг-Очир гэдэг нэр дээрээ тохирч байгаа бололтой. 

Ц.Сандаг-Очир нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.180
    2025/06/24

    Мундаг гишүүн шүү, амжилт

    Хариулах
  • 178.174.229.45
    2025/06/24

    ENE BALIN HAMART CHIN UGAADASIIG N UTGUN UGVUL AYULTAI GULGUN KOMMUNIST HUN DEE ESTOI ZALUU ULAAN BOLSHEVIK BNA LEE

    Хариулах
  • 124.158.108.167
    2025/06/24

    сайхан даргатай болох нь дээ хэ хэ

    Хариулах