​Л.Гантөмөр: Төрийн албан хаагч нэртэй, өдөржин компьютер тоглож суудаг хүн олон бий

Zuv.mn
6 цаг 8 минутын өмнө

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр шинэ Засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Төрийн албыг цомхон болгохын төлөө тууштай алхах хэрэгтэй. Цомхотгол нь төрийн үйлчилгээг чанаржуулна. Төрийн албан хаагч нэртэй өдөржин компьютер тоглоод суудаг хүн олон бий. МАН-ын нэрээр төрд шургалсан хувалзнууд маш их болсон. 

Үүний нэг жишээ бол "Тавантолгойн төмөр зам" төрийн өмчит компанид ажил хийдэггүй, цалин авдаг маш олон хүн байсан гэдгийг томилогдож очсон хяналтын менежер нь илрүүлсэн явдал. Эхлээд энэ мэт хувалзнуудаасаа салах хэрэгтэй. Төрийн албанд зөвхөн МАН-ынхан шигддэг биш Монгол ард түмэн орж ажиллах боломжийг нээж өгөх ёстой. Ардын хүүхдүүд төрийн албанд зүтгэх үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.167
    4 цагийн өмнө

    ТИЙМЭЭ МАН-ГИЙНХАН АРАЙЧ ХЭТРЭЭД БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ. АХ ДҮҮ ХАМААТАН САДНАА БАЙГУУЛЛАГЫН ЦОНХООР ОРУУЛААД ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН СУУДАЛД ЗАЛДАГ, ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОДОГ. СҮҮЛДЭЭ БҮҮР ЭМ ХҮНД ХҮРТЭЛ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОДОГ БОЛСОН.

    Хариулах
    • 66.181.160.119
      40 минутын өмнө

      Зөв л хэлж гэхдээ бүтэн жил дүлий сохор мэт явснаа гэнэт ухаан ордог нь яаажаагаам