Х.Тэмүүжин: Хуулийн байгууллагыг хувийн зорилгоор ашиглах нь гэмт хэрэг

Х.Батсайхан
5 цаг 29 минутын өмнө

С.Ганбаатар гишүүний дүүгийн гэрт АТГ-аас нэгжлэг орсонтой холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Парламентын дархлааг гишүүд нь хуулийн байгууллагаас айлгүй үзэл бодлоо илэрхийлж чадаж байгаа эсэхээр хэмждэг.  Хуулийн байгууллагыг хувийн зорилгоор ашиглах нь төрийн эсрэг гэмт хэрэг. Монголд Үндсэн хуулийн дэг журам байх ёстой болохоос нэг эрх мэдэлтний үзэл бодол байж болохгүй. Үндсэн хуулийн байгуулал байх ёстой болохоос нэг эрх мэдэлтэн, түүнийг тойрч эргэлддэг хуулийн байгууллагын сүрэг байж болохгүй. Ардчилсан нам үүний эсрэг цулаараа байж, эсрэг зогсох болно" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.19
    3 цагийн өмнө

    Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэдгийг хэн юугаар баталж бгаа вэ? Гүжирдлэгтэй улс төр хийгээд байх уу?

    Хариулах