УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хуульд гэмт хэрэгтэй тэмцэх болон хуульд заасан бусад зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын уг ажиллагаатай холбоотой мэдээллийг харицаж ажиллах Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулан Хууль зүйн байнгын хорооны дэргэд ажиллуулах, энэ арга замаар хуулийн байгууллагуудын явуулдаг гүйцэтгэх ажиллагаанд УИХ хяналт тавих боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Энэхүү хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэхэд дэмжээгүй бөгөөд одоо УИХ-д орж ирээд байна.
Хуулийн төслийн D.parliament.mn платформд тавигдсан хувилбар
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 27.5.6 дахь заалт нэмсүгэй:
“27.5.6. Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажил /нууц мөрдөн шалгах ажиллагаа/-ын талаарх хууль тогтоомжийн биелэлт.”
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх заалтын “Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн” гэсний дараа “, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.1 дэх заалтын “тагнуул болон гүйцэтгэх” гэснийг “тагнуулын гүйцэтгэх” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна