Хэмнэлтэд захируулж “зурсан” гэх Засгийн газрын шинэ бүтцийн тоон тойм

Zuv.mn
5 цаг 16 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн орлого тасарсантай холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Хуулийн төслийг хэдий УИХ-аар хэлэлцээгүй ч өнөөдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн үеэр Шадар сайд С.Бямбацогт бүтэц бүрэлдэхүүний талаар багагүй мэдээлэл өгснийг хүргэж байна.  

Хуульд:

-Дарга нь сайдын рангтай Боомтын Үндэсний хороо,  20 минутын хот төслийн Үндэсний хороо, Хяналт үнэлгээний үндэсний хороог яамдын мэдэлд шилжүүлнэ. 

-16 яамны орон тоог 6%, цалингийн санг 9% бууруулна

-Яамдын бүтцийн нэгжийг 31 хувиар цөөлнө

-Яамдын дарга нарын тоог 31 хувиар багасгана.

-Яамдын 138 газрыг 109, 132 хэлтсийг 77 болгоно.

-Яамдын газар хэлтсийн 270 даргыг 186 болгоно

-59 үндэсний хороонй 28-ыг нь татан буулгана гэсэн маш тодорхой шийдлүүд тусгагджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна