Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг халаалтаа гар утсаар удирддаг боллоо

Х.Есү
2025/03/18

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн санаачилгаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр халаалтын систем өөрчлөх ажил хийгдлээ.

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын зуухыг солих ажлыг 2025.03.13 өдөр эхэлж, өнөөдөр/2025.03.18/ ашиглалтад оруулав. 

Хүлээн авах арга хэмжээнд БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацийн хэлтсийн дарга А.Чинбат, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Г.Намхайдорж болон Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлага оролцлоо.

Нам даралтын зуухаар халдаг байсан тус цэцэрлэгт Повертүүл ХХК 24 кВт-ын хүчин чадалтай агаарын дулааны насос суурилуулав.
Гадна агаарын энергийг дулаан болгон ялгаруулдаг тус халаалтын систем нь эрчим хүчний 50-60 хувийн хэмнэлттэй, дулааны тохируулгыг гар утсаар удирддаг юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна