Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нэг дэх өдрийг хүртэл хойшиллоо.
Хуралдааны талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Германы хэвлэл дээр одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухай мэдээлэл гарсан. Энэ бол Монголоос захиалгатайгаар 50 мянган долларын төлбөртэй мэдээ байсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон. Нүүрсний сонсголоор бас нягталж шалгах ёстой энэ хүнтэй холбоотой мэдээлэл байсан. Үүнийг ч мөн хуулийн байгууллага шалгаад тогтоосон.
Ер нь энэ нүүрсний ард хулгай байгаа гэдгийг би бат итгэлтэй мэднэ. Гагцхүү тэр хулгайчид нь хэн юм. Одоо ингээд ярих нь зөв. Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой энэ асуудлууд ил болоод, иргэдийн эргэлзээг тайлаад, гүтгэгдсэн хүмүүсийн нэр цэвэрлэгдээд, гэм буруутны зам тодорхой эзнээ олоод явж байгаад бол баяртай байна.
Үүний дараа Хөгжлийн банкны асуудлыг ч бас ярих ёстой. Ингэж байж хөгжинө. Мөнгө төгрөг олъё гэхээр дундаас нь асар их хулгай л гараад байдаг.
Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн улстөрчид эрх мэдлийн хэрүүл тэмцлээ зогсоож, улс орныхоо асуудлыг шийдэж, нийгэм эдийн засгийн асуудлуудтай нүүр тулах цаг нь болсон. Одоо энэ тэнэглэлээ зогсооцгоомоор байна. Үүнийг л уриалж хэлье.
Дараагийн Засгийн газарт орох санал ирвэл орно. Заавал санал хүлээгээд байхгүйгээр би орж ажиллая, надад бодлого шийдэл нь байна. Би ороод бусадтай адил нэр төртэй хөөцөлдөхгүй, мөнгө төгрөг хулгайлахгүй. Ажил л хийе гэж байгаа шүү дээ. Би одоо байгаа сайд нараас хол илүү ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Хууль хүчний байгууллагаас зохион байгуулалттайгаар Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга нарын голд худал мэдээлэл өгч тэмцэлдүүлсэн асуудал байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
223.104.44.62
Их хүссэн хүнд засаг бүү бариул гэдэг дээ, зүгээр л мөрөөрөө бизнесээ хийгээд яв. Чиний нэр хүнд их муу шүү дээ
Хариулах