Хувийн цэцэрлэгийн багш нар цалингаа цагт нь буулгах шаардлага тавьж, ажил хаяхаа мэдэгдлээ

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

500 гаруй байгууллагын боловсон хүчинг эгнээндээ нэгтгэсэн Хувийн цэцэрлэгүүдийн холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хувийн цэцэрлэгүүдэд төсвөөс татаас олгодог. Энэ татаас хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Гэтэл энэ санхүүжилт орж ирэлгүй хугацаа алдсанаас болж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буйг тус холбооны төлөөлөгч олон нийтэд дэлгэжээ. 

Улсын хэмжээнд 500 гаруй хувийн цэцэрлэгт 8,000 орчим багш ажилтан ажилладаг юм байна. Эдгээр багш нар арваннэгдүгээр сарынхаа цалинг одоог хүртэл авч чадаагүй байгаа бөгөөд татвар, шимтгэл, өр зээлийнхээ эргэн төлөлтийг хийж чадахгүй хүндрэлтэй нөхцөлд ороод байгаа  ажээ. 

Сангийн яам арваннэгдүгээр сарын санхүүжилтийг арванхоёрдугаар сарын 5-нд буюу ирэх баасан гарагт олгоно, харин энэ сарын санхүүжилтийг сар дотроо буюу 25-ны дотор олгое гэж тохирсон юм байна. Тиймээс холбоо ирэх баасан гарагийг хүлээж байгаа бөгөөд биелүүлээгүй тохиолдолд тухайн өдрөөс ажил хаяна" гэсэн байр суурь илэрхийлллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна