Зөв.мн сайт энэ удаагийн True story булангаараа Т.Жаданбаа буюу "Барбер Жак"-ийг онцолж байна. Түүний хувьд сүүлийн 10 жил "барбер"-аараа ажиллаж байгаа бөгөөд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хоёр сар үсчин найзыгаа дагалдаж, дадлагажиж байжээ. Энэ талаараа тэрбээр "Гудамжинд “Архи уудаг” ах нарын үсийг засаж өгсөөр үсчний гараагаа эхэлж байсан. Хүн хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл мөнгө бол дагаад ирнэ л гэж боддог. Хүн болгон их сургууль төгссөн, гоё мэргэжилтэй, олны танил байх албагүй шүү. Зүрх сэтгэлээ дага, дуртай зүйлээ ол, чин сэтгэлээсээ хийгээрэй" хэмээн ярьсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна