Ц.Баяртогтох: Хэнээс ч гуйлгүй өөрсдөө хичээсэн болохоор нүүр бардам, сайхан байдаг

С.Гандэлгэр
3 цаг 33 минутын өмнө

Зөв.мн сайтын Эгэл амьдрал контентын зочноор Ц.Баяртогтох оролцлоо. Түүний хувьд орон нутгаас хотод ирээд барилгын ажил, засал чимэглэл гээд олон төрлийн ажил хийсэн ч цалингаа авч чадахгүй байх, цалин нь амьдралд хүрэлцэхгүй байх гэх мэт бэрхшээл тулгардаг байжээ. Улмаар 2016 оноос нөхрийн хамт сур, суран эдлэл, морины хэрэглэл, эмээл зэргийг хийж эхэлсэн байна.

Одоо тэрбээр өөрийн гэсэн ажлын байртай, худалдаалах цэгтэй болсон бөгөөд гар аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээсээ гадна барилгын материалын зардаг болсон гэнэ. Хэний ч дэм тусгүйгээр амьдралаа босгосон гэдгээрээ бахархан ярих түүнийг Эгэл амьдрал контентоороо онцолж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна