Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнh нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2025 оны 12-р сарын 09-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш ялимгүй цас бударна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11...-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -12...-14 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -19 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна