Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна