"Эрэл" ХХК-ийн еөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан филиппин эмэгтэй Террил Аттиензагийн том охин амиа алдсан бүсгүйн том охин Найриел Аттиенза цахим хуудсаараа дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан хүсэлт гаргажээ.
Тэрбээр “Монгол Улсын Эрхэм Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газрын эрхэм гишүүд ээ. Би 2011 онд Улаанбаатарт учир битүүлгээр нас барсан Филиппин эх Террил Атиензагийн ууган охин Найриел Аттиенза байна.
Манай гэр бүл 14 жил чимээгүй, айдастай, ядуу зүдүү амьдарсан. Бид хамгаалалтгүй, харийн нутгаас яаж шударга ёсыг эрэлхийлэх тухай ойлголтгүй хүүхдүүд байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбогдох хүмүүсийн эрх мэдэл нь бидний дуу хоолойг хэзээ ч сонсохын аргагүй байсан.
Арав гаруй жил энэ зовлонг үүрч явсны эцэст Монголын ард түмэн бидэнд мартагдахааргүй энэрэнгүй сэтгэлийг үзүүллээ. Танай улсын иргэд бидний гашуун түүхийг сөхөж, зүрх сэтгэлийг маань тайвшруулж, дахин ярих зориг өглөө.
Миний ээжийн хэргийг дахин нэг удаа шалгаж, шударгаар, эелдэгээр харахыг Монголын төр засгаас гүн хүндэтгэлтэйгээр хүсч байна.
Бид өшөө авалт хүсэхгүй байна. Харин үнэн, нэр төр, хүүхэд бүрийн хүртэх ёстой хамгаалалтыг хайж байна. Миний ээж Террил танай улсад очсон, амиа алдсан. Түүний хохирсон хэргийг бүрэн шалгаагүй. Түүний хүүхдүүд 14 жил ямар ч хариултгүй, шударга ёсгүй, амар тайван бус амьдарч байна.
Би Монголын ард түмний сайн сайханд итгэдэг. Танай засгийн газар бидний зовлонг харж, үнэнийг илрүүлэхэд тусална гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.
Таны шударга ёсны мэдрэмжид бид итгэж байна. Бид таны хүн чанарт итгэж байна. Олон жил өнгөрсний дараа ч Монгол Улс шударга ёсны төлөө гэдгээ дэлхий нийтэд харуулна гэдэгт бид итгэж байна.
Бидний хүсэлтийг сонссон танд баярлалаа. Бидэнд итгэл найдвар өгч буйд баярлалаа.
Хүндэтгэн талархсан:
Найриел Аттиенза
Террил Атиензагийн охин" гэжээ.
Дашрамд, энэхүү хэргийн араас хөөцөлдөж, олон нийтийн анхааралд оруулсан сэтгүүлч С.Будрагчаа Террил Аттиензагийн гэр бүлийнхнийг Монголд ирж, хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг биелүүлэхээр хандивын аян зарласан бөгөөд ХААН БАНК, БУДРАГЧАА СЭРДАМБА, 14000 500 5302684107 дугаартай дансанд хандив өргөн шударга ёсны ёсны төлөөх аянд нэгдэж болох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.100
Маш зөв дэмжиж байна.
Хариулах