"Physical Asia" тэмцээнийг зохион байгуулсан "Spark Agency" компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ

С.Гандэлгэр
1 цаг 59 минутын өмнө

"Spark Agency" компанийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Тэрээр "Данс царцааж хулгай хийхээ больсон гээгүй юм уу? Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын газраас байгууллагын данс царцааж доторх мөнгийг нь татжээ. Spark Agency нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өөрсдийн чадах зүйлсээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгон бүтээлч салбарын мэргэжилтэн бэлтгэж шинийг эрэлхийлж яваа залуус.

Хэдий хуулийн хугацаандаа татвар, НДШ-ээ төлөх нь бидний үүрэг ч нэн түрүүнд ажилчдынхаа цалинг цагт нь тавих нь миний үүрэг. Бид Татвараас зайлсхийсэнгүй, хулгайн мөнгөөр санхүүжиж явсангүй.

Улайм цайм татвараас бултаж байгаа болон үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа байгууллагуудаа ялгаж салгадаггүй юм уу? Бүртгэлтэй утасны дугаар минь нээлттэй байсаар байтал ямар ч сануулгагүйгээр данс хааж, мөнгө татна гэдэг бол зүгээр л хулгай шүү.

Төрийн мөнгө гэж үгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Татвар төлөгчдөө, жижиг дунд ААН байгууллагуудаа дэмжинэ гэдэг хийсвэр үгээр бамбай хийж дандаа хүчирхийлнэ. Тун харамсалтай бөгөөд гунигтайяа. Татвараасаа давсан орлоготой, бодлогоор дэмждэг төртэй, Эх орондоо амьдрах нөхцөл, эрх тэгш боломжоор хангагдсан нийгэм ирнэ гэдэгт найдаж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна