Террил Аттиензагийн гэр бүл өнөөдөр Монголд ирнэ

Zuv.mn
2 цаг 14 минутын өмнө

Монголд гэрээгээр ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан филиппин эмэгтэй Террил Аттиензагийн ар гэрийнхэн өнөөдөр Монголд ирнэ.

Террил Аттиенза нь Монголд “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2011 онд амь насаа алдсан байдаг. Талийгаачийн биед хүчирхийлэлд өртсөн гэх хангалттай шинж тэмдгүүд байсан ч хуулийн байгууллага уг хэргийг хаасан байдаг юм. Энэхүү хэрэгтэй холбоотой баримтуу хэвлэлд өмнө нь олонтаа гарч байсан ч төдийлөн олны анхааралд өртөж байгаагүй. Харин сэтгүүлч С.Будрагчаа хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзсанаар энэ хэргийг олон нийтийн анхааралд оруулж, сэргээн шалгах боломж бүрдэж буй.

Тодруулбал, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр хэргийг сэргээж шалгах хуулийн боломж байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн энэ боломжийг ашиглахаар Монголд өнөөдөр ирж байна. 

Талийгаачийн том охин Найриел Аттиенза хамгийн сүүлд Монгол руу нисэхийнхээ өмнө Манила дахь монголчуудаас халуун дулаан үгтэй захидал хүлээн авсан талаараа "Нүүр ном"-доо мэдээлэл оруулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна