Ховд аймагт “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” аяны хүрээнд зохион байгуулагдсан сургалт хэлэлцүүлэгт оролцсон хүүхдүүдээс электрон тамхи буюу вейпийг өсвөр үеийнхэн ихээр хэрэглэж эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байгаа талаар асуудал дэвшүүлсэн.

Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх, хүүхэд өсвөр үеийнхний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Ховд аймгийн Хүүхдүүдийн төлөөлөл болон хүүхдийн элч нар “Тамхины хяналтын тухай хууль”-д электрон тамхийг хориглох заалтыг тусгуулах саналыг дэмжсэн аймгийн 4826 хүүхдийн гарын үсэг бүхий өргөх бичгийг хууль тогтоох дээд байгууллагад хүргүүлэхээр Ховд аймгийн ХГБХХГ-ын дарга Д.Түнжээ гардуулан өглөө.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна