Нило Аттиенза: Бид энд олон жил алдагдсан шударга үнэнийг тогтоохын төлөө ирсэн

Х.Батсайхан
1 цаг 32 минутын өмнө

Монголд гэрээгээр ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан филиппин эмэгтэй Террил Аттиензагийн ар гэрийнхэнийг суулгасан онгоц дөнгөж сая "Чингис хаан"  олон улсын нисэх буудалд газардлаа. Тэд онгоцноос буусныхаа дараа хэвлэлийн бага хуралд оролцож байна.

14 жилийн өмнө эхнэрээ цаг бусаар алдсан Нило Аттиенза дараах зүйлийг ярилаа.

Тэрбээр “Би 14 жилийн өмнө эхнэр, хүүхдийнхээ ээжийг алдсан хүн байна. Миний эхнэр энд ажил хийх гэж ирсэн. Гэвч тэр ажилд авсан хүнийхээ гэрт амиа алдсан. Тэд бидэнд “Нойрсуулах эм ууж амиа хорлдосон гэж хэлсэн. Гэвч би үүнд итгэхгүй байгаа. Яагаад гэвэл манай гэр бүлд амиа хорлох хэмжээний асуудал хэзээ ч байгаагүй. Бид хэлсэнд нь итгээгүй учраас цогцсыг нь Филиппинд аваачихыг хүссэн. Бид цогсыг нь хүлээж аваад шууд оршуулахаар явсан. Гэвч тэр явцдаа байдлыг нь хэрээд нэг л зүйл биш байгааг ойлгож, дахин задлан шижилгээ хийлгэхээр шийдсэн юм. Тэр үед надад амрах ямар ч боломж байдаггүй байсан. Сэтгэл санааны стресс, маш их ажилласнаас болж цусаар бөөлжиж байлаа. Би түүнийгээ хэзээ ч мартаагүй. Гэлээ гээд гутарч шаналаагүй. Хүүхдүүдийнхээ төлөө тэгж шантрах эрх надад байгаагүй. Би эндээс эхнэрийнхээ зүрхийг олох боломж олдох болов уу гэж найдаж байна. Тэгвэл миний сэтгэл амарна. Бидний төлөө санаа тавьсан бүх монголчууддаа баярлалаа. Бид энд олон жил алдагдсан шударга үнэний төлөө ирсэн. Мөнгөний төлөө ирээгүй. Бидэнд тусалж байгаа та бүхэндээ маш их баярлалаа” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна