А.Одончимэг: Талийгаачийн үхэл Монголын залуучуудад маш том сургамж болоосой

Х.Батсайхан
1 цаг 35 минутын өмнө

Талийгаач О.Осоржамаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөх ёслол Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Энэ үеэр уг үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан, олноо "Жангум" хэмээн алдаршсан иргэн А.Одончимэгтэй ярилцлаа.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, хүн эхээсээ амьд төрсөн бол амьд явах эрхтэй. Амьдрах эрхтэй. Тэгэхээр, О.Осоржамаа ч бай, өөр хэн ч бай, амьд явах эрхтэй, амьдрах эрхтэй л дээ. Энэ хүний эрх юугаараа зөрчигдсөн бэ гэхээр, эмнэлэгт оччихоод маш олон хоног сахиургүй, ухаангүй хэвтэж байгаад өөд болжээ. Маш их ганцаардсан байна. Өөрөө бас амьдралын буруу хэв маягтай, хорт үуршилтай болохоор нийгэм дургүйцэж байсан тал байсан байх. Гэсэн ч монгол хүний уужуу занг харуулж, өнгөрсөн хойно нь ч гэсэн ингэж олноороо цуглан зул өргөж байгаад баярлаж байна. 

Би саяхан хүүхдээ алдсан. Талийгч О.Осоржамаагийн ээжийнх нь үүргийг гүйцэтгээд ажил явдлыг нь хийе гэж бодсон ч болдоггүй юм байна. Гэр нь олдохгүй их удлаа. Хайж явж байгаад олсон ч Цагдаагийн байгууллагаас ул мөр баллана гэж үзээд зөвшөөрөөгүй учраас аргагүй талбай дээр зул өргөж байна. 

Талийгаачийн үхэл олон монгол залууст сургамж болж очоосой гэж хүсэж байна. Архинд донтож, хар тамхинд донтож гэр бүлээ, аав ээж, ах дүүгээ зовоосон, холдож ганцаардсан маш олон залуус байгаа. Тэр залууст хандаж, "Битгий архи уугаач ээ, битгий хар тамхи хэрэглээч ээ, нийгмийн бухимдлыг төрүүлж, дургүйцлийнх нь төв болж битгий байгаач ээ, сургамж авч, амьдралаа өөрчлөөч ээ" гэж хэлэхийг хүсэж байна.

Эмнэлэгт бүр хөлдчихөөд очсоныг даанч мэдээгүй. Мэдсэн бол ядаж хажууд нь очоод…” /Уйлав/”. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна