Н.Булгантамир: CLEANUP төслөөр Алтай сарнай шагналын “Байгаль орчны оны шилдэг төсөл”-д өрсөлдөхөөр шийдсэн

С.Гандэлгэр
2 цаг 44 минутын өмнө

Социал Демократ Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Алтан Сарнай" нийгмийн нөлөөллийн шилдэг төслийг шалгаруулах арга хэмжээнд CLEANUP төсөл нэр дэвшжээ. 

Энэ талаар CleanUP төслийг хэрэгжүүлэгч Н.Булгантамир "Дэлхийд хамгийн анх Эстони улсад World Cleanup day хэмээх олон нийтийн цэвэрлэгээний уриалгыг дэвшүүлсэн нь дэлхийн 190 гаруй орны сая сая хүмүүс нэгдэж, эх дэлхийгээ хогноос салгая, цэвэрлэе гэдэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг өдөр болсон юм.  Энэхүү уриалгын хүрээнд бид “Clean up” бүх нийтийн цэвэрлэгээг дөрөв дэх жилдээ зохион байгуулах болсон.


CLEANUP төслөөр Алтай сарнай шагналын “Байгаль орчны оны шилдэг төсөл”-д өрсөлдөхөөр шийдсэн



Clean UP төслийг 5 дахь удаагаа зохион байгуулахад ойролцоогоор 25,000 гаруй залуучууд “эх дэлхийгээ хайрлацгаая” уриан дор нэгдэж World CleanUP Day төслийг 4 жилийн турш хэрэгжүүлсэн. Энэ бол зүгээр л нэг цэвэрлэгээний өдөр биш энэ бол нөлөөллийн төсөл гэж зохион байгуулагч нарын зүгээс зорьж ажилладаг. Мөн  World Cleanup Day-ийн Азийн оны онцлох улсаар шалгарч байсан гэх мэт эерэг олон үр дүнг мөн танилцуулж болж байна. 

Дэлхий нийтэд zero waste буюу үйлдвэрлэгчид анхнаасаа хог тарихгүй байя, хог болдоггүй зүйлийг үйлдвэрлэлд нэвтрүүлье, байгальд ээлтэй материал буюу олон удаагийн хэрэглээтэй даавуун уут хэрэглэдэг байя гэх мэтээр уриалга, хандлага өрнөж эхлээд байна. Жишээлбэл, баруун орнуудад гэхэд  бага, дунд сургуулийн сурагчдад хуванцар савтай ус, ундаа уулгүйгээр өөрсдийн усны савыг хэрэглэх, байнга авч явахыг хэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Манай ерөнхий боловсролын сургуулиуд ч энэ ойлголтыг зааж зөвлөөд эхэлсэн. Мэдээж үүний цаана аль болох л хог хаягдал бага үүсгэх зорилготой.

Ийнхүү манай зохион байгуулах баг тус төслөөрөө оны шилдэг байгаль орчны төсөлд өрсөлдөхөөр шийдсэн тул олон нийт та бүхнийг дэмжихийг хүсэж байна" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна