“One championship” холбооны холион бантан жингийн аваргын бүсээ манай Б.Энх-Оргилд алдсан Бразилын тулаанч Фарисиу Андраде “Даагаа нэхэх” хүсэлтээ илэрхийлжээ.
Манай тамирчин хэвлэлдд өгсөн ярилцлагадаа өөртэй нь дахиж тулалдахгүй, харин жин өгсөж, хоёр жингийн аваргын бүс эзэмших хүсэл байгаа талаар ярьсны дараа тэрбээр ийнхүү дахин тулаан авах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Аль ч талаас нь харсан бүс нэгтгэх гэхээсээ илүү хамгаалах тулаан хийх магадлал нь өндөр учир ирэх хавар Улаанбаатарт холимог тулааны том үйл явдал болох боломж өндөр байна. Харин өрсөлдөгч нь Ф.Андраде байх эсэхийг холбоо болон бүс эзэмшигч Б.Энх-Оргил нар шийднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна