ОХУ-ын Калинингнрадын Арбитрын шүүх Австралийн Квинсленд дэхь хөнгөн цагааны төслөөс үүдэлтэй “Рио Тинто”, “Русал” группын хоорондын маргааныг авч хэлэлцээд “Рио Тинто” 104.75 тэрбум рублийн нөхөн төлбөрийг “Русал”-д олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Оросын шүүх энэхүү маргаандаа Монголын “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч, Недерландад бүртгэлтэй “Oyutolgoi” компанийг хариуцагчаар татсан бөгөөд нөхөн төлбөртөө Монголын Оюутолгой төсөл дэхь хувь эзэмшлээс нь авах зорилгоо ийнхүү илэрхийлсэн бөгөөд “Русал”-ын өмгөөлөгч нь энэ талаар илэн далангүй мэдэгдэл хийж, “Олон жил шаардах ч гэсэн биелэх боломжтой” гэж ярьсан.
Тэгвэл “Рио Тинто” групп ОХУ-ын Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэлгээ мэдэгджээ. “Рио Тинто”-гийн төлөөлөгч "Бид ОХУ-д эхлүүлсэн хуулийн маргааныг эрс няцааж, байр сууриа хамгаалах болно” гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна