А.Наранцолмон: Би оны онцлох хүүхэд болоод хамгийн түрүүнд эмээгээ бодсон

Х.Есү
2 цаг 21 минутын өмнө

Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын 3б ангийн сурагч А.Наранцолмон "Оны онцлох бий биелээч хүүхэд"-ээр шалгарчээ. 

Түүний хувьд "Дэлхийн соёлын фестиваль 2025", "Захчин бий биелгээ", "Хүн домог" бүжгийн үндэсний их наадмын "бий биелгээ уламжлалт хэв маяг төрөл"-д тус тус нэгдүгээр байр эзэлсэн байна.  Бид түүний баярын сэтгэгдлийг хуваалцан хэсэг хором ярилцлаа. 

-Үзэгчдэдээ өөрийгөө танилцуулаарай.

-Намайг А.Наранцолмон гэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын 3б ангийн сурдаг. 

-Оны онцлох хүүхдээр шалгарсан байна шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач. 

-Би өвлөн уламжлагч гэдэг төрлөөр оны онцлох хүүхдээр шалгарсан. Би бий биелгээнд их дуртай. Анх манай ээжийн маань ээжийнх нь ээж нь биелдэг хүн байсан. Эмээгээ биелэж байгааг хараад их сонирхож эхэлсэн. 

Анх сурахад их хэцүү байсан. Сүүлдээ дасаад ирэхээр гайгүй болчихдог юм билээ. Өнөөдөр би үндэснийхээ захчин ардын дээлээр гоёод ирсэн. 

Манай эмээ надад биелгээ их зааж өгдөг байсан. Аливаа зүйлийг сурахад тэвчээр шаардана. Тиймээс тэвчээртэй байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. 

Би энэ шагналыг аваад хамгийн түрүүнд эмээгээ бодсон" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна