“Архигүй шинэ жил” аян явагдаж байна

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

Байгууллагуудын шинэ жилийн баярын үдэшлэг, цэнгүүн эхэлсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар “Архигүй шинэ жил” аяныг энэ сарын 8-наас орон даяар эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэгсэлснээс биеэ авч явах чадваргүй болж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол жилийн сүүлийн сард эрс нэмэгддэг. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар сүүлийн нэг жилд 103 иргэн осгож нас баржээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна