“The MongolZ” баг "Соёлын элч"-ийн гэрчилгээгээ гардлаа

Zuv.mn
1 цаг 54 минутын өмнө

Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” баг Соёлын элчийн гэрчилгээгээ авчээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэрчилгээг гардуулсан байна. 

 “The MongolZ” баг ингэснээр улсынхаа Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг боллоо. 

“The MongolZ” баг Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулах, Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна