Дотоодын цэргийн 05 дугаар ангид гарсан хэрэг цэргүүдийн хувийн таагүй харилцаанаас үүдсэн гэв

Х.Батсайхан
1 цаг 52 минутын өмнө

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг өчигдөр 22:40 цагт нийтлэгдсэн билээ. 

Энэхүү баримтын дагуу Дотоодын цэргийн штабын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс Тус ангид хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулжээ.

Өнөөдөр уг хэрэг болсон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлага мэдээлэл хийлээ. Тэд "Бичлэгт гарсан цэргүүд бүгд ахлагч нар байсан. Зодсон нь ахлагч, зодуулсан нь дэд ахлагч байсан юм билээ. Бид энэ асуудлыг цаашид шалгана. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Ямартай ч хоорондын харилцаанаас үзүдэлтэй гэдэг мэдээллийг бид өнөөдөр аваад байна. 

Иргэдийн хандлагыг ойлгож байна. Гэхдээ Цэргийн байгууллага хүнийг алдаг, гэмтээдэг гэж ойлгож болохгүй. Бичлэг хийж олон нийтэд дэлгэсэн иргэнд талархаж байна. Ингэж байж бид алдаагаа засах боломж бүрдэнэ. Сэтгүүлч, иргэн бүгдтэй нь хамтарч ажиллахад бэлэн" гэсэн мэдээллийг өглөө. 

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.254
    7 минутын өмнө

    Иймэрхүү үйлдэл гарахад цэргийн алба хааж байгаа хүүхдүүд цэрэгт яваад өмнө нь халагдаж ирсэн залуусаас эхлээд таяг тулсан өвгөд хүртэл цэрэгт овгор байсан атман байсан мэт худал үнэн ярьж өөрсдийгөө сайрхаж ярьдаг хийрхэж байдаг ухамсар дорой хүмүүсийн хөөргөн яриа бага залуу хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж байгаа шүү

    Хариулах
    • 103.229.122.226
      3 минутын өмнө