Япон улс виз олгохдоо нарийвчлан шалгах шаардлагатай улсын жагсаалтаас Монголыг хасжээ

Zuv.mn
3 цаг 48 минутын өмнө

Япон улс гаднын иргэдэд виз олгохдоо улсаас нь хамааран ялгаатай шалгуур үзүүлэлтүүдийг баримталдаг. Тэгвэл энэхүү шалгуур үзүүлэлтүүдийн “Нарийвчлан шалгах шаардлагатай” улсын жагсаалтаас Монгол Улс хасагджээ. Ингэснээр Монгол Улс Японы хувьд виз олгох шалгуур хамгийн хөнгөн 12 улсын нэг болсон байна.

Япон Улсад зорчилтоороо Азийн улсууБНСУ, Сингапур, Бруней, Хонконг, Тайвань, Макао, Тайланд, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам, Энэтхэг улс тэргүүлдэг. Тэдгээр 12 улсаас БНСУ, Сингапур, Бруней, Хонконг, Тайвань, Макаогийн иргэд богино хугацаагаар аялахдаа хялбаршуулсан нэвтрэх боломж эдэлдэг бол Тайланд, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам, Энэтхэг зэрэг улсын иргэдийн ихэнхид нь хялбар журам эсвэл цахим визний сонголт өгдөг аж.

Харин БНХАУ, ОХУ, Вьетнам, Филиппин болон ТУХН-ийн орнуудын (жишээлбэл, Украин, Гүрж) иргэдэд илүү хатуу визний шаардлага тавьдаг бөгөөд ихэвчлэн илүү олон бичиг баримт, цагдаагийн лавлагаа, зөвшөөрөл, зохион байгуулалттай аялалд оролцохыг шаарддаг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна