Цэргүүд нэгнээ зодож буй бичлэг өчигдөр /2025.12.23/ цахим орчинд цацагдаж, олон нийтийг бухимдуулсан. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр /2025.12.24/ хуулийн байгууллагаас мэдээлэл хийсэн.
Гэвч хүүхдүүддээ санаа зовсон эцэг эхчүүд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна цуглажээ.
Эцэг эхчүүд уг асуудалтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.
Тус ангид алба хааж буй Б хүүгийн ээж:
"Би хүүтэйгээ Тангаргын баяраас нь хойш уулзаагүй. Өчигдөр орой цэрэг зодуулж байгаа бичлэгийг үзээд санаа зовоод ирсэн. Тэр бичлэгийг хараад маш их бухимдсан. Ирээд хүүхдүүдтэйгээ уулзаад арай тайвширсан.
Тухайн бичлэг дээр гарч байгаа хүү миний хүүхэд биш ч гэсэн хэн нэгний хүүхэд шүү дээ. Миний хүү оюутан. Өөрөө цэрэгт явмаар байна гээд дуртай явсан. Цэрэгт явахыг хүсээд ирсэн байхад ийм дарлал энд явагдаж байна. Хал цэргүүд нь хоорондоо зодолдож байна гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ цэргийн анги дээр ийм зүйл байнга болдог юм байна гэж ойлгож байна.
Миний хүүхэд одоогоор ямар нэгэн халдалгад өртөөгүй байна. Гэхдээ хэзээ өртөхийг мэдэхгүй шүү дээ. Өртөх магадлал тун өндөр байна. Яг үнэндээ хүүгээ цэрэгт явуулсандаа харамсаж байна.
Хар бүс буюу хяналтын бус бүсэд явагдсан асуудал байна гээд байх юм. Тэр бүс рүү чинь хэн ч хэзээ ч аваад орж болно шүү дээ. Яагаад цаг алдалгүй хянаж чадахгүй байгаа юм бэ.
Цэргийн алба хаагчийн ах:
Өглөө ээж рүү нэг хүн залгаад танай хүү чинь хүнд зодуулчихсан байна. Тань руу залгаад өгөөрэй гэсэн гэж хэлээд л утсаа тасалчихсан. Нэлээн хүнд зодуулсан. Та ирээрэй гэж хэлсэн байна лээ.
Бид одоо уулзах гээд хүлээж байна. Ээжийнх нь биеийн байдал хэцүү байна. Ээжтэйгээ утсаар ярих тоолондоо 20 мянган төгрөг шилжүүлээч хайртай шүү л гэдэг гэсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.125.66
Хүн гэдэг амьтад бид төрөөд үхэхийн хооронд өөрсдөдөө таарсан асуудлыг бий болгоод тэрийгээ шийдэх гэж гүйсээр үхдэг л болчиж.Үхэхгүй юм шиг асуудлаар өөрсдийгөө булах юм даа.Цэрэгжүүлэх асуудал байх ёстой ч юм уу үгүй ч юм уу?Их гүрний дундах манайх шиг улс нэг дайралтанд л дуусна даа,энэ их үсрэнгүй хөгжлийн үед бол бид дуусна даа.Хуучин шиг үхтлээ тэмцэнэ энэ тэр гэх бол өнгөрсөн байх өө, хэдийгээр бие нь тэмцсэн ч технолги болон хүний олонд бол бид дороо дуусах байх даа.
Хариулах