Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадаа зодуулсан цэргийн аав очжээ. Бид та бүхэнд түүний байр суурийг тодруулан хүргэе.
Зодуулсан цэргийн аав Ж.Мөнхбаяр: "Би хүүхэддээ гар хүрч үзээгүй шүү. Та нар ямар овоо юм бэ. Миний хүүг зодсон хүмүүсийг гаргаж ир. Би адилхан зодно.
Та нар ямар овоо юм бэ. Би тэр бичлэгээс хүүгээ арай гэж хараад таньж байгаа байхгүй юу. Шөнө нойргүй хоноод өнөө өглөө ирлээ. Цэргийн ангийнхнаас ар гэр рүү л юу ч ярьж хэлээгүй. Миний хүү надад юу ч хэлээгүй. Аргагүй шүү дээ тангараг өргөсөн цэрэг хүн шүү дээ.
Боксын бээлийн өмсчихсөн, унахаар нь босгож ирээд зодож байна лээ. Тэр хэн бэ. Бичлэгэн дээр гарч байгаа хүүхдүүдийн гурав дахь нь манай хүү байхгүй юу. Миний хүү хүчирхийлэлтэй тэмцдэг цагдаа болох мөрөөдөлтэй ч энд хүчирхийлэлд өртөж байна.
Танай дарга нар чинь юу яриад байгаа юм бэ. Аль таван сард гарсан зүйл ч гэх шиг. Тэр дарга нараа гаргаад ир. Мал юм уу?
Би одоо л хүүхэдтэйгээ орж уулзах гэж байна. Ямар муухай юм бэ. Ямар хөгийн новшнууд вэ. Хүү минь санааг минь зовоохгүй гээд би зүгээр ээ гээд байна лээ.
Та нар ингэж хүчирхийлэл үйлдэхгүй шүү. Ямар яргачин нь энд ирчихсэн тийм зодоон хийгээд байгаа юм бэ.
Миний хүүгийн уруул нь сэтрээд гурван оёотой болсон байна лээ. Гэхдээ би тэрийг харчхаад чимээгүй өнгөрсөн шүү. Энд ирж зодуулаад гуран оёотой болсон шүү. Хүү минь надад ерөөсөө хэлэхгүй байсан. Халагдаж байгаа цэрэг цохьчихсон юм аа гэж хэлсэн. Би та нарт эв эрүүл сав саруул хүүгээ өгсөн шүү. Энэ удаагийнх бол арай хэтэрнэ ээ.
Би өөрөө ч хүүдээ гар хүрч үзээгүй шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.98
ямар тэнэг юм бэ
Хариулах202.126.89.108
Залуу хүүхдүүд иймэрхүү байдлаар учиргүй зодуулан алба хаана гэж ч юу байхав цашид албанд явуулку байсан зөвлдөө муусай цагдаа нар л золиос болуул таарна
Хариулах66.181.181.93
Ямар удаан шалгадаг юм муусайн яргачингууд
Хариулах202.126.89.202
Энэ хүний зөв шүү хэн үр хүүхдээ хүнд зодуулахыг хүсхэв.Үүнээс болж эрүүл мэндээрээ хохирч эрэмдэг болохыг үгүйсгэх аргагүй.!!!...Хэдэн сарынх хэдийд зодсон байх нь хамаагүйгээ хүний эрх чөлөөнд халдах эрх тэр цэргийн дарга нарт байхгүй. Мэдээж хүүхдээ эцэг эх нь хамгаалахгүй бол өөр хэн хамгаалахын?...Эцэг эхчүүд бид үр хүүхдээ төлөвшиж хүмүүжин эх орондоо хэрэгтэй хүн болгохын тулд цэрэгт явуулдаг.Гэтэл ингэж хүмүүжүүлнэ гэж юу байхав. Эрхэм цэргийн дарга нараа!!!!!......
Хариулах202.126.91.78
Өө наад новшнууд чинь цэргийн нууц гэж гуцнаа гэдсээрээ дүүрэн баас чирсэн дарга нэртэй гахайнууд нь одоо баахан худлаа хуцан харж байгаарай тэгээл таг болно доо
Хариулах66.181.188.72
Odo bichleg hiisen huuhdiig bas daramtlj ehlende Balair har pzda nud shuuh chagdaad in og
Хариулах43.242.243.77
Аль 5 сарынх ч байсан , хариуцлага тооцох л хэрэгтэй. Арай дэндэж бнаа.
Хариулах122.201.31.108
Хэний хүүхэд зодов гэдгийг бод сдануудаа бүгд л малнууд шд монголчууд
Хариулах103.212.119.204
Энэ аав их тайван бна ямарч аав хүүхдээ дээрэлхүүлхиийг хүсэхгүйшдээ адилхан аавын хөвгүүд байж ингэж болохгүй хүн хүнээ хайрлах ёстой мундаг аав
Хариулах122.201.31.173
Huugee avaad hari davartsan novshnuud ve… huugee avaad yav yaj iigeed zaaval avaad yav.. bi lav huugee hezeech tseregt yavuulahgui!!!!!
Хариулах103.229.120.243
Албаа хаах гээд эрүүл очсон хзүхдийг ямар нэг хэмжээгээр гэмтээж оёдол тавиулах хүртэл гэмтээдэг ямар гээч алба вэ?. Энэ арай дэндэж байна.
Хариулах66.181.161.181
Энэнээс илүү нууц зөндөө юм байгаа хяналт тавьмаар байна
Хариулах37.188.156.68
Бүх цэрэгийн ангид ийм яраглал байгаа шүү сайн шалгах хэрэгтэй бүх газар камер тавих хэрэгтэй энэ ангиуудад их гэмт хэрэг гарч байгаа шүү.
Хариулах103.229.123.48
66.181.161.28
Дарга захирагч нар нь харуул хамгаалалтын хүмүүс нь эцэг эхэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй . Аль ч цэргийн анги нэгтгэлд иймэрхүү цэрэг дэглэж яргалдаг үe өнгөрсөн . Адилхан нэг оны цэргүүдэд оны ялгаа байна гэдэг чинь юу гэсэн үг вэ ? Адилхан л нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд суралцаж нэртэй чадалтай , эрдэм боловсролтой , ажил амьдралын өдөртэй эр хүн хүн болж төлөвших гэж , эх орноо батлан хамгаалах гэж цэргийн албанд ирснээ санах хэрэгтэй . Eр нь цэргүүд биe биeнээ дээрэлхэх биeэ тоох нь цэргүүдэд бага даргын цол өгч рот , салаа , тасаг хариуцуулж бусдаас нь давуу эрх олгосонтой шууд холбоотой гэж боддог . Адилхан цэргийн эрдэмд суралцах гэж ирчихээд хэн нь хэндээ цэргийн эрдэм заахын !!! Түүний оронд алба хаахаар ирсэн цэргүүдэд заах арга ур чадвар манлайлал сайтай офцeр ахлагч нар цэргийн эрдэмд заадаг байх хэрэгтэй гэж боддог . Хугацаат цэргийн албан хаагчдад ямар ч цол хэргэм өгч бусдыг удирдах эрх өгдөггүй байх хэрэгтэй ...
Хариулах