Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг олны анхаарлыг татаад байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Эр зориг хатуужил, тэсвэр тэвчээр гэдэг бол заавал яргалал, доромлол, дээрэлхэлтээр үйлдэгддэг байж болохгүй. Тухайн цэргийн захиргаа удирдлагууд нь энэ асуудал дээр ямар ёс суртахууны төлөвшилтэй байна гэдэг аттистатчилалыг хийх ёстой юм болов уу гэж бодож байна.
Тэр ангид цэргүүдийн асуудал үүсээд байгаа бол удирдлага нь хэн юм. Өөрөө ямар түвшинд бэлтгэгдсэн хүн юм. Тиймээс тухайн ангийн захирагч нь ямар байгаагаас цэргүүд ямар байх нь шууд холбоотой.
Бид 3 жил цэрэгт явж байхад та нар нэгхэн жил явж байна. Бид 10 цаг гадаа зогсож байхад та нар тавхан цаг гадаа зогсож байна гэдэг байдлаар хандаж болохгүй.
Төр ямар байна улс орон тэгж л хөгждөг шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна