Хөвсгөл, Байгаль нуур хатуу хучилттай замаар холбогдоно

Zuv.mn
2 цаг 5 минутын өмнө

Монголын Хөвсгөл, ОХУ-ын Байгаль нуурыг хатуу хучилттай замаар холбохоор болсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Мэдээлэлд, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг Ханх хилийн боомттой холбох 186 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 2026 онд Монголын тал эхлүүлэхээр болсон бөгөөд энэ нь газар доогуур хүйн холбоотой гэгддэг хоёр домогт нуурыг авто замаар холбох, аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ажилд чухал ач холбогдолтой болж байгаа талаар дурдсан байна.


Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Чандмань-Өндөр, Ханх сумын нутаг дэвсгэрийг дамжих Хатгал-Ханх чиглэлийн 186 км авто замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулсан бөгөөд энэ зам ашиглалтад орсноор Ханх Мондын боомтоор жилд зорчдог 30 мянган иргэний тоо 60,000-90,000 болж нэмэгдэх тооцоо гараад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна