Дотоодын цэргийн 05 дугаар ангид үүссэн асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж ХЗДХ-ийн яамнаас дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Бид энэ асуудалтай холбогдуулан дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр, "Бид асуудал үүссэн оройноос эхлэн албан шалгалт хийж эхэлсэн. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчил талаас нь шалгаж байна. Бид бүхэлд нь шалгалт хийж байна. Маргааш шалгалтын ажиллагааны дүнг танилцуулна.
Цэргийн ангийн хэмжээнд 68 камер бий гэсэн. Энэ шалгалтын эцсийн зорилго бол дахиж ийм дүрмийн бус харилцаа, хүний эрх эрх чөлөөнд халдсан харилцаа гаргахаас сэргийлэхэд оршиж байгаа.
Тэнд ямар нэгэн байдлаар хүний эрх эрх чөлөө зөрчигдөх ёсгүй. Тиймээс онцгой анхаарна. 05 дугаар анги дээр үүссэн асуудлаар гэмтлийн зэрэг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллага ажиллаж байна.
Тухайн цэргийн ангид байгаа цэргүүдтэй ганцаарчилж уулзсан. Тухайн хэрэгт холбогдсон цэргүүд бол нэг үеийн цэргүүд байна лээ. Зодсон цэрэг нь одоо цэргийн анги дээрээ байгаа. Тухайн цэрэгт хуулийн дагуу арга хэмжээ авна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.31
Зодсон цэрэг нь гэж ганц тоон дээр яриад байх юм аа, бичлэг дээр 2 цэрэг ээлжлээд цохиж унагаад бсн биз дээ. 1 д нь хариуцлага хүлээлгээд, нөгөөг нь яргалал аа үргэлжлүүлээд бай гэж шагнах нь л дээ
Хариулах