Н.Отгонбаяр: Хотоо чөлөөлье. Жагсана

Zuv.mn
2025/12/28

НИТХ-аар Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төслийг хэлэлцсэн билээ. “UBCub”-ийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр энэхүү төслийг "Хувиараа такси эрхлэгчдийг боомилж, 77 тэрбум төгрөгөөр хятад машины борлуулалтыг дэмжих бодлого" хэмээн  эсэргүүцэж буй. Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр түүний эсэргүүцлийг няцааж, “Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг зохион байгуулалттайгаа бүлэглэн гуйвуулж, улстөржүүлж, олон нийтийг талцуулж байна. Энэ хотыг цэвэр цэмцгэр болгоё, хөгжүүлье, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё гэхээр өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн дээгүүр тавьж, бусдыг турхирч суудаг нөхдийг олон түмэн ус тосыг нь ялгаад ойлгочихно. Би бодлогоосоо ухрахгүй” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл “UBCub”-ийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр “Х.Нямбаатар 20 тэрбум төгрөгийг 7 жилийн хугацаанд хүүгүй ашиглах эрхтэй нэг компанийг шалгаруулах төслөөсөө ухрахгүй гэдгээ илэрхийллээ.

Энэ бол үнэхээр дэндүү шийдэл. Энэ хотын эзэд нь хэн гэдгийг сануулахын тулд жагсана. Хотоо чөлөөлье” гэнэ. 

Н.Отгонбаярын үүсгэн байгуулсан UBCab аппликейшн нь жолооч нартаа БНХАУ-ын BYD компанийн 1’000 ширхэг автомашиныг жилийн 14.4 хувийн хүүтэй оруулж ирэхээр ажиллаж байх үед Нийслэл хүүгүй зээлээр хэрэгжүүлэх боломж хувийн хэвшилд олгосон нь түүнийг ийнхүү бухимдуулсан ч байж мэдэх юм.



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.56
    2025/12/30

    Жагсая тэмцэе гэдгийн ард л но байдаг боллоо шүү

    Хариулах
  • 202.55.188.117
    2025/12/29

    Монголд сайн дурын такси зөндөө албан ёсны маш цөөхөн шүү ёс журамтай нэгдсэн тарифтай такситай яагаад байж болохгүй юу отгоо

    Хариулах
  • 66.181.161.140
    2025/12/29

    Jagsaya ene balai bakteria iig

    Хариулах
    • 66.181.189.68
      2025/12/30

      чам шиг муу сда жагслаа гээд юу ч олж долоохгүй кк

  • 66.181.185.202
    2025/12/29

    Нямбаатарын эсрэг луйварчид, авлигачид л жагсана.

    Хариулах
  • 119.40.98.153
    2025/12/29

    Нямбаатар элдвээрээ хэлүүлсэнч нийслэлийг нийслэл шиг болгох гэж зүтгэж байгааг бүгд харж үнэлж байна. Битгий зөвхөн өөрийнхөө бодлыг эрх ашгийг тулгаад бай. Жагсвал жагсана л биздээ

    Хариулах
  • 103.57.92.171
    2025/12/28

    MCS гөлөг шүү дээ. Нямбаатар ажлаа саын хийж бгаа

    Хариулах
  • 176.66.87.78
    2025/12/28

    Энэ отгон лаларыг бүү дэмж зөвхөн өөрийгөө бодсон амьтан...

    Хариулах
  • 59.153.112.37
    2025/12/28

    Нямбаатарийг ямар ч л байсан хугцаанд нь ажилуулах л болно чам шиг хувийн ашиг олж явдаг гөлөг шийдэхгүй улаанбаатар хотын иргэд шийднэ. Хэн ч хэцээч ингэж хотын ажилийг урьд өмнө хийж байгаагүй г хотын иргэд мэднэ муу пиарчин бацаан уламбаяр юугаа ч мэдэхгүй гөлөг та хэд шийдэхгүй харин жагсаж болношдээ нохой ч хуцах эрхийг чинь аль эрт өгчихсөн. Ёстой хотын талаар 1+1 = хэд вэ гэдэгээч мэдэхгүй мануухай нарын жагсаал гэж ер нь юу байсан юм.

    Хариулах
    • 66.181.185.67
      2025/12/28

      Яг тийм шүү. Эрх биш хуульч хүн Солонгост боолын хөдөлмөр эрхэлж ирсэн Тархины тураалаас арай л дээр ээ.

  • 202.126.90.99
    2025/12/28

    Такси үйлчилгээ гэдэг нь өөрийн парктай, мэргэшсэн жолоочтой, стандарт( зөв руль)-тай, зориулалтын зогсоолтой, өөр давхар ажил хийхгүй, гэрээтэй гэх мэт байна. Түүнээс хэнийг ч хамаагүй бүртгэж, арр ашиглаж, шимтгэл аваад суухыг хэлэхгүй

    Хариулах
    • 66.181.178.119
      2025/12/28

      Зөв шүү

  • 103.57.93.52
    2025/12/28

    Зайлаа хөгийн амьтан минь Улаанбаатар хот асуудлаа шийдэх гэж оролдож байгаа ганц хүн рүү битгий дайраад бай чи юу бүтээж чадах юм бэ Нэг муу цүнх баригч

    Хариулах
    • 202.126.89.21
      2025/12/28

      Bandi

  • 202.131.248.206
    2025/12/28

    Тэр нэг радиогийн хөтлөгч сахалтай нөхөр Зандан билүү тэд нар одоо больдоо.

    Хариулах
  • 202.131.248.206
    2025/12/28

    Ганцхан Ю Би Капаар үйлчлүүлмээргүй байна шүү дээ. Жагсаалыг эсэргүүцэж байна.

    Хариулах
  • 223.118.50.76
    2025/12/28

    Тэгжил таараа

    Хариулах