Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа.
Ёкозуна Хошорюү С.Бямбасүрэнд Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээлээ. Бид түүний баярын сэтгэгдлээс хүргэж байна.
Тэрбээр, "Өвөө, ах нарынхаа араас гурав дахь үеийн гавьяат тамирчин болж байна. Ерөнхийлөгч намайг Хөдөлмөрийн баатар болохыг ерөөж, "Хичээгээрэй аваргаа" гэж хэлсэн.
2025 онд надад юм юм өгсөн сайхан жил байлаа. Ирэх 2026 ондоо 2025 оноосоои илүү олз омог ихтэй өндөр амжилт гаргасан жил байлгахын төлөө хичээх болно.
Үе үеийн сумогийн аврага ах нартаа, бидний замыг зассан ах нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг дэмжиж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Баярлалаа гэхээс өөр үг орж ирдэггүй юм байна.
Монголын ард түмэн минь 2026 ондоо илүү их үр бүтээлтэй байх болтугай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.29
залуу аваргадаа баяр хүргэе миний дүү олны хайрыг дааж яваарай мөн Хосбаяр шүүгчдээ гавьяат хуульч болсонд баяр хүргэе үнэхээр монголын сайн хуульч нарын нэг та шүү
Хариулах