Б.Билгүүн: Ч.Тэмүүлэнг ямар үндэслэлээр талбайгаас хөөсөн гэдгээ тайлбарлах хэрэгтэй

Х.Есү
22 цаг 31 минутын өмнө

Өчигдөр "Хасын Хүлэгүүд болон "Сэлэнгэ Бодонс" багийн тоглолтын үеэр Хасын Хүлэгүүд багийн тамирчин Ч.Тэмүүлэн Ахмад Гилбертийг арьс өнгөөр доромжилсон гэх асуудал үүсээд байгаа юм.

Үүний талаар Хасын Хүлэгүүд багийн тамирчин Ч.Тэмүүлэн "Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг огт ашиглаагүй. Надад хэнийг ч арьс өнгө, үндэс угсаа, гадаад төрхөөр нь доромжлох бодол үгүй бөгөөд тийм хүмүүжил байхгүй" гэдгээ өөрийн сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ. 

Тэгвэл МУГТ Б.Билгүүн "The League - Үндэсний Дээд Лиг яг ямар нотолгоо, үндэслэлээр Ч.Тэмүүлэнг талбайгаас хөөсөн гэдэг дээр ямар нэг мэдэгдэл өгөх хэрэгтэй байх, цаашид бусад багууд тамирчид яах ёстойгоо мэдмээр байна. 

Уул нь The League - Үндэсний Дээд Лигээс болсон процесс, гаргасан шийдвэрийн талаар л логик үндэслэлтэй хариу хүссэн юм. Тэгсэн чинь Сэлэнгэ бодонс, Хасын хүлэгүүд 2 багийн хэрүүл болоод явчихлаа шүү. Хэн нэгнээс буруу хайх гээгүй шүү. Тэгэхдээ тодорхой болгож байж цаашид сайжрах ёстой биздээ" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.153
    20 цагийн өмнө

    Хэлсэн болоод Ахмад учиргүй уурлаад биздээ

    Хариулах