Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ.
-Инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөлсөн байна. 2025 оны газар чөлөөлөлтийн үр дүнд 11,575 айлын орон сууц барих нөхцлийг бүрдүүлжээ.
Харин энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулсан. Үүнээс 341 төсөл, арга хэмжээний 26982 нэгж талбарын 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна. Тодруулбал, ирэх онд:
-Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим,
- Баянгол дүүрэг, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж
- Сонгинохайрхан дүүрэг, 4, 5, 8 дугаар хороо
-Баянзүрх дүүрэг, Цайз, 16 орчим
-Хан-Уул дүүрэг, 34 дүгээр сургуулийн ойролцоо
-Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаад газар нөхөн төлбөртэйгөөр тус тус чөлөөлөхөөр төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна