Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашиг олгоход хүндрэлтэй байгаа

Х.Есү
23 цаг 15 минутын өмнө

Эрдэнэс таван толгой компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Нүүрсний үнэ унаж, зах зээл дээр савлагаатай байгаа гээд маш олон хүндрэлтэй нөхцөл байдлууд байсан ч гэсэн 1.7 их наяд төгрөг төвлөрүүлж чадсан. 

Эрдэнэс таван толгой компани маш олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа учир санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1072 хувьцааны ногдол ашиг олгоход хүндрэлтэй байгаа. 

Бид олборолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.37
    16 цагийн өмнө

    Юу дэмийрээд байгаам хурдан өг өлсөж үхлээшдээ

    Хариулах