Ц.Алтанзул: Ахмадуудаа улны амьдралаар амьдруулж байгаад гутаж байна

Х.Есү
23 цаг 8 минутын өмнө

Банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг ахмадууд мэдээлэл хийлээ. Тэд зургаадугаар сараас эхлэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж суулт зарласан билээ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр тэд дараах асуудлыг ярилаа. 

Ц.Алтанзул: "Арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн талаар ярихаар бид энд ирсэн. Бидний тэмцэл зогсоогүй үргэлжилж байгаа гэдгийг хэлмээр байна. 

Өнөөдөр ахмадууд бүгд улны амьдралтай болж, банкнаас банкны хооронд нулимстай явуулж байгаа асуудалд гүнээ харамсаж байна. Өчүүхэн шүлс шиг тэтгэвэр аваад тэр нь хүрэхгүй болохоор зээл авхуулаад амьдруулж байгаад нь гутаж байна. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир биднийг халамжийн бодлогоор тэтгэвэрт гарсан гэж ярьж байна. Салбарын сайд нь ийм хариуцлагагүй зүйл хэлж болдог юм уу. Бид нийгмийн золиос болсон хүмүүс. Т.Аубакир энэ үүэндээ хариуцлага хүлээж халагдах ёстой. 

УИХ-ын дарга Н.Учрал 36 сараар тэтгэвэр олгоно гэсэн. Бид маш их итгэж найдаж хүлээсэн. Гэтэл 36 сараар тэтгэвэр олгоогүй. Худлаа ярьсан. 

Зам гүүр, тоног төхөөрөмж, соёлын төв барих болохоор 363 тэрбум төгрөгийг чичирж байгаад батлуулсан шүү дээ. Үнэндээ ахмадуудаа боддог байсан бол энэ мөнгийг тэтгэврийн нэмэгдэл дээр оруулахгүй яасан юм" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.31
    20 цагийн өмнө

    ХААН банк хамгийн их эрсдэлтэй банк юм .түүний нэрийг барьж тонуулчид луйварчид их ашиглаж залилан явуулж байгааг тэд дэмжээд байдаг юм болов уу. Яагаад заавал ран банк ны нэрээр залилан их хэмжээгээр явагдаад байна тэдний рүү маш өндөр байгаа шүү

    Хариулах