ТОДРУУЛГА: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т осол гарч, хүний амь эрсэдсэн хэргийг шалгаж байна

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 50 минут

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 11.00 цагийн үед осол гарч, геологич залуу нурангид дарагдаж нас баржээ.

Эл хэргийн талаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодрруулахад "Үйлдвэрлэлийн осол гарч, хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Одоо Эрдэнэт хотын цагдаагийн газар, прокурорын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах газрын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна.

Тун удахгүй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах албанаас албан ёсны мэдээллийг цахим хуудсандаа байршуулна" гэлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэж осол гарсан гэдгийг онцолсон юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна