"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 11.00 цагийн үед осол гарч, геологич залуу нурангид дарагдаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү осолтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэрээс эмгэнэл гаргажээ.
Тус эмгэнэлд:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд 2026 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн осол болж, ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан өртөн, амь нас хохирсон харамсалтай явдал боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олны нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ослын нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, хууль хяналтын байгууллагууд, Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штаб, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, талийгаачийн гэр бүлд үзүүлэх бүх төрлийн тусламж, дэмжлэгийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна