“Атар” хэвийн боовны нэрэмжит ОНЫ АНХНЫ хүчит бөхийн барилдаан 20 дах жилдээ болно

Х.Есү
Өчигдөр 18 цаг 00 минут

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтан  “Талх чихэр” ХК нь “Монголын үндэсний бөхийн холбоо” болон “Монголын уртын дууны холбоо”-той  хамтран “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 20 дах жилдээ зохион байгуулагдана.

Уг барилдааныг анх 2006 онд Монгол Улсын хүндэт засуулч Жигмэдийн Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо хамтран монгол бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байжээ. Уг барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс

  • Монгол Улсын начин– 12
  • Монгол Улсын харцага– 2
  • Монгол Улсын заан– 4
  • Монгол Улсын гарди-2
  • Монгол Улсын аварга–3 төрсөн байдаг.

Тиймээс аймаг, цэргийн цолтой бөхчүүд “Атар” хэвийн боовны нэрэмжит “Оны анхны” барилдаанаар тухайн жилийн өнгөө тодорхойлж, улсын цол хүртэнэ гэж бэлгэшээн амжилттай сайн барилдахыг эрмэлздэг.

Тус барилдаан энэ бямба гарагт буюу 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна