Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар тайлбар хийжээ.
Тэрбээр цахим хуудастаа "Хэлээгүй үгийг хэлсэн болгож, зохион байгуулалттайгаар ор үндэсгүй худал мэдээлэл тарааж, гүтгэн доромжилж, харлуулах ажил хийгдсээр байна.
Өр тавьж, Хятадуудад ажил өгч өрөнд орлоо гэсэн дайралтуудад тайлбар өгөхөд, УБ хот дотоод, гадаадын бонд гаргахад эхний 8 минутын дотор арилжаалагдсан. Хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүйгээр манай бондыг худалдаж авсан гэсэн үг. Гадаад бондын мөнгө дотоодын банкнуудад хүүтэйгээ хадгалагдаж байгаа. Эхний нэг жилийн байдлаар 194.3 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олоод байна. Дотоодын бондоор эрчим хүчний төслүүдээ хэрэгжүүлснээр тог цахилгааны хязгаарлалтгүй болж гал алдахгүй 2 жил өвөлжиж байгаа. Гадаад зах зээл дээрээс босгосон бондоор орон сууцны төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн. Төслүүд хугацаандаа хэрэгжиж, бонд хугацаандаа төлөгдөх болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.77
Монголын төрд олддоггүй мөнгийг олоод эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж байгаа Нямбаатар таа баяр хүргэе . Амжилт хүсье!
Хариулах