Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар хүний машин хулгайлж осол гаргажээ

Х.Есү
1 цаг 30 минутын өмнө

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар хүний машин хулгайлж осол гаргажээ. 

Тодруулбал, 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт жолоодох эрх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тус аймгийн иргэний камри маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргажээ. 

Тус хэрэгт Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын бус, камерын хяналтгүй хэсэгт байршуулахгүй байх, асаалттай орхихгүй байх, автомашинд үнэ бүхий эдлэлээ үлдээхгүй байхыг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна