Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 100 дугаар байрт жагсаж байна.
Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод -38-аас -40 градус, хөрсөн дээр -40-аас -42 градусын хүйтэн байна. Хүйтэнд Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгддэг. Тэгвэл агаарын чанарыг индексийг бүртгэдэг “IQAir” олон улсын сайтаас харвал өнөө өглөөний /2026.01.18/ 10:00 цагийн байдлаар 126 улсаас 100-д жагсжээ.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот агаарын бохирдлоор сүүлийн 4 жилд эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 80-100 дугаар байрт жагсаж байна. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд гарч байгаагүй үр дүн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна