Автомашин шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Х.Есү
1 цаг 48 минутын өмнө

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч шөнөдөө -35 хэмийн хүйтэн хонож байна. Иргэд автомашины асаахын тулд гал түлж гал алдах эрсдэл нэмэгджээ. 

Өнгөрсөн шөнийн байдлаар Дархан-Уул аймагт нэг, Улаанбаатар хотод хоёр машин шатсан гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

-Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Д-ийн “Toyota Prius-30” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

-Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар багийн гарааш, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 07:07 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 5х4 метрийн хэмжээтэй гарааш дотор иргэн Л-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна