ТОДРУУЛГА: Эрчим хүчний хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

Дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч зарим газруудад цахилгаан хязгаарлаад байна. Үүнээс үүдэж замын гэрлэн дохио ажиллахгүй түгжрэл үүсч, цахилгаан халаагууртай айлуудад хүндрэл үүсээд байна. 

Эрчим хүчний яамнаас дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарсан учир хэсэгчлэн цахилгаан хязгаарласан гэх мэдээллийг өглөө. 

Харин Диспетчерийн үндэсний төвөөс 

"Монгол Улсын эрчим хүчний системд аваарын норим үүсэхээс сэргийлэн нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг, цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно. 

"Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-с дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа ба хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно. 

Энэхүү үүссэн нөхцөл байдалд эрхэм хэрэглэгч Та бүхнээс хүлцэл өчье" гэх мэдэгдлийг гаргажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна