Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус, үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй. Тиймээс “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн хүрээнд нийт 22 байршилд далан, суваг байгуулна. Эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд далан, суваг барих юм. Энэ хүрээнд 102.72 км урт үерийн хамгаалалтын далан, суваг байгуулж, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд 40 км шугамыг сэргээн засварлах юм. Төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Тус төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулсан.
Дараах есөн байршилд төсөл хэрэгжинэ. Үүнд:
Төслийг хэрэгжүүлэхдээ доторлон шинэчлэх, хэсэгчлэн шинэчлэх, голчийг нэмэгдүүлж өргөтгөх аргыг хэрэглэнэ. Эдгээр арга нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүйгээр дэд бүтцээ шинэчлэх мөн уламжлалт аргаас илүү өртөг хямд, цаг хугацаа бага шаарддаг гэдгээрээ давуу талтай. Мөн хотын өнгө үзэмж, эко системийг дэмжих зорилгоор 12 км ногоон байгууламж, усны нөөцийг зохицуулах дөрвөн цөөрөм байгуулна. Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна