Г.Отгонтуяа: Монголд шударга ёс гэж байдаггүйг харлаа

Zuv.mn
2 цаг 1 минутын өмнө

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 болон 32 настай эмэгтэйн хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт холбогдогч гурван иргэнийг цагаатгаж суллаад байна. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч охины ээж Г.Отгонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.   

Тэрбээр “Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан. Нэг шүүгдэгч нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээж ял авлаа. Үлдсэн хэрэгт холбогдсон яллагдагч нар цагаадлаа. 

Өнөөдрийн мөрдөн байцаах алба, хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдлээс болоод хэрэгтнүүд цагаадаж байна. Миний охины хэрэг дээр 15 мөрдөгч ажилласан. 

Шүүхийн шийдвэрийг бичгээр авсныхаа дараа зохих байгууллагад гомдлоо гаргана. Би тэр Э.Ган-Эрдэнийн ээжээс гарч ирсэн гэх тэр бичлэгийг холбогдох байгууллагад өгсөн. Дараагийн байгууллагад би хандана. Шүүх шударга байгаа. Шүүх юунд үндэслэж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр, мөрдөн байцаах алба, прокурор, хяналтын прокурорын бүрдүүлж, үдсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргадаг.  

Хэрэг гарах үед хийгдсэн 14 минутын бичлэгийг шүүх хурлын үеэр тавьж үзүүлсэн. Өнөөдөр тэр бичлэгийг олон нийтэд үзүүл л дээ.

Үхсэн хүн үг хэлэх биш гэж, гараас хөтлөх ганц үрийг минь энэ хоёр хоногийн хугацаанд тэр шүүх танхимд... Би асар их гомдолтой байна...

Охины минь хэрэг үнэн зөвөөр шийдэгдтэл би хөлөө хүрэх газар хүртлээ явна. Монгол Улсад шударга ёс гэж байдаггүй гэдгийг харлаа. Гараас хөтлөх ганц үрийг минь яаж байгаа юм бэ. Би асар их гомдолтой байна" гэлээ. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.125
    40 минутын өмнө

    Төрийн эргэлт хийж энэ ялзарсан тогтолцоог өөрчлөхөөс нааш шудрага үнэн гэж энэ монголд байхгүй юм байна гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй.

    Хариулах
  • 202.179.4.26
    32 минутын өмнө

    Хүн алж чамдоманд хийчхээд хэнэг ч үгүй сууж байгаа хүмүүс чинь хам хэрэгтэн шүү. Тэр жаахан охиныг яагаад хамгаалаагүй юм бэ. Цагдаа дуудаж болно доо.

    Хариулах
  • 103.168.34.227
    15 минутын өмнө

    тэр Номин-Эрдэнэ гэдэг нь лав огт айсан шинжгүй малийтал инээгээд байж байгаа зураг байна. энэ лав дарамтанд орсон шинж лав биш шүү

    Хариулах
  • 103.57.92.195
    12 минутын өмнө

    4хүн 1хүнийг яаж ч хориоод аврах боломж байсан шүү дээ хамтрагч гэдэг тодорхойл байна шүү арай

    Хариулах
  • 122.201.31.166
    31 минутын өмнө

    Tani husseneer yaltan yalaa avlaa shte bolloo yum bishu

    Хариулах
    • 59.153.114.50
      22 минутын өмнө

      Ганц үрээ алдсан хүн 10 тамтай байгаа, яасан их хүн тавлалаг юм та нар. МУ д өнөөдөр ямар аймшигтай хэргүүд ил болж байна. Алсан

    • 122.201.31.26
      10 минутын өмнө

      Бүгд ялаа авах байсын. 1нь хэргээ үүрчихлээ