Дотоодын цэргийн 05 дугаар ангид дахин нэг цэрэг зодуулж, гэмтжээ

Т.Отгонсувд
2026/01/24

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч зодуулсны улмаас эрүү нь хугарч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, 2026.01.23-ны өдрийн 20 цагийн үед тог тасарсан байхад Дотоодын цэргийн түрүүч цолтой цэрэг 2025 оны намар цэрэг татлагаар тус ангид ирсэн байлдагчийг "Томоотой бай" зэргээр дарамталж, эрүү, цээжин тус газарт нь цохисны улмаас хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Зодуулсан байлдагч эрүүндээ гурван хугаралтай ТТАХН эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тухайн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Өнгөрөгч оны 12-р сарын 24-ний өдөр тухайн цэргийн ангид дүрмийн бус харилцаа, хүчирхийллийн хэрэг гарч, бичлэг нь цахим орчинд гарсан. Үүний дараа Зөв.мн сайтын сурвалжлах баг зодуулсан цэргүүдийн ар гэрээс мэдээ мэдээллийг тодруулан хүргэсэн. 

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэд дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийж хариуцлага тооцох үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлагуудыг чөлөөлж, хариуцлага тооцсон байдаг. 

Гэвч хяналт шалгалт өнгөрөөд удаагүй байгаа ч тус ангид дахин хүчирхийллийн хэрэг гарч, цэрэг гэмтжээ. 









Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.92
    2026/01/25

    Ene angi tsereg avahaa boliochimoor yum

    Хариулах
  • 202.126.89.58
    2026/01/25

    энэ анги бүр хэцүүдэж ялзарч дуусч бнаа Дээр 4 цэргийг зэрэг зодож байгаад урьд урьдны жилүүдэд цэргийн аминд хүрсэн энэ нь сануулга болоогүй юм байхдаа хүүхдээ энэ цэргийн ангтд өгсөндөө үнэхээр айдастай бна нэг өдөр муу юм дуулгах вийдээ гэж санаа минь зовж бна хөдөө хол байгаа бидэн шиг эцэг эхчүүд ямар их санаа минь зовж нойргүй хонож бгааг ер нь мэдэж байгаа юу эсвэл бүр цайрчихсан юм уу

    Хариулах
  • 202.126.88.91
    2026/01/25

    Үнэн бол ч болохоо байжээ Би офецир алба хаасан хүн.Дарга бол цэргийн толь байдаг.Дүрмийн бус харьцаа, дээрэлхэлтийг нэг л удаа дэмжвэл дуусаа Ийм л түүх үргэлжлэнэ

    Хариулах