Өнгөрсөн долоо хоногт ТЭЦ-4 ТӨХК-д гэмтэл гарч, нийслэлд цагийн хувиараар цахилгаан хязгаарласан. Үүнээс үүдэж олон иргэн эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирч байгаа талаараа байр сууриа илэрхийлсэн.
Энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэгт оршин суудаг иргэн н.Боргилцэцэгийн гэр тог тасарч, цахилгааны масс үүссэнээс болж шатжээ.
Энэ талаар түүнтэй холбогдож мэдээллийг тодрууллаа.
н.Боргилцэцэг "Нэгдүгээр сарын 21-нд тог тасраад би дэлгүүр, эмийн сан орчихоод ирэхэд гэр маань шатчихсан байсан. Тухайн үед гэрт хөргөгч залгаатай байхад тог өндөр хүчдэлтэй ирж масс үүссэн.
Би хоёр хүүхэдтэй ганц бие ээж. Гэрээ орноо босгож, тохижуулах гэж би дөрвөн жил цаг наргүй хөдөлмөрлөсөн. Өөрөөс шалтгаалах зүйлгүйгээр эд хөрөнгөөрөө хохирч, өмссөн хувцастайгаа л үлдсэндээ маш их гомдолтой байна.
Азаар хоёр хүүхэд маань айлд байсан. Хэрвээ гал гарах үед хүүхдүүд минь гэрт байсан бол би үсрээд орчихсон байгаа.
Гэр орноо алдсан намайг ОБЕГ 100.000 төгрөгөөр торголоо. Миний хичээж босгосон бүхнийг хэн төлөх юм, хэн хариуцлага хүлээх юм бэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.170.57
Гэхдээ энэ хүн ганцхан хөргөгчтэй айл биш шдээ
Хариулах202.9.41.28
Цахилгааны монтажаа шалгаж аюулгүй байдалаа хангаж амьдрах чинь та нарын үүрэг шүү дээ бүх айлын тог тасарсан бүгд шатах нь яасын юм болгоныг бэлэнчилдэгээ боль
Хариулах202.55.188.119
Harin ch chinii esreg bn hugin novshoo.tog huchtei irhiig ene xvn medkushd ene hunii buruu bish cham shig hugin novshnuud bgaa tsagt uls yg hugjuuch ehleed huvi hunii uhamsar soyl.hunleg enerengui setgelt bj hugjidgin hutsalgui duugai baij chadku bol zailaachdee